Бид хүүхэд байхдаа илүү өөрийгөө сонсдог, шинэ зүйлд
нээлтэй бас сэтгэлээсээ ханддаг, элдэв дүрэмд баригдах дургүй өөрөөр хэлбэл
маш бүтээлч байдаг. Хэрвээ хүүхэд насны бүтээлч сэтгэлгээ, өөрийнхөөрөө байх
зоригийг мохоодоггүй бол өнөөгийн насанд хүрэгчид бүгд хүсэл зорилгоо сонсож
дуртай зүйлээ хийж, өөрийнхөөрөө хувцаслаж илүү сонирхолтой амьдралын хэв
маягийг сонгох байсан байх.
Өсөж томрохийн хирээр эцэг эх, найзууд болон хүрээлэн буй
орчноос бидэнд онцгой байхын дарамт ирдэг бөгөөд энгийн буюу бусадтай адил,
хэнд ч анзаарагдахгүй байх нь хялбар санагдаж аажмаар өөрөөрөө байх хүсэл зориг
маань бага багаар мохдог. Үүнийг яг өргөс юмуу эвэртэй зүйрлэвэл олон өргөстэй
байхаас мөлгөр мохоо байх нь хаана ч төвөг учруулахгүй хаа сайгүй гулсдагтай адил.
Намайг 5-р ангид
байхад ээж манай дүү бид 3-т яг ижилхэн biker хүрмийг Монгол савхи компанийн
дэлгүүрээс авч өгч байсан. Дүү нар маань бага байсан болохоор юу ч хэлэлгүй өмсөж,
харин би ангийнхан болон найзуудаасаа ичээд маш цөөхөн удаа өмсөж байсан. Тэр
үед хүүхдүyд хувцасаа өөрсдөө сонголт хийж авдаг болчихсон, бас тухайн үед моод
байсан хувцасыг бүгдээрээ ижилхэн өмсдөг харин арай өөр юм өмсвөл их
шоолуулдаг байсан. Хүмүүсээс өөр байж гадуурхагдахаас ижил байхыг сонгох надад
амар байсан учраас би заримдаа ээжийнхээ урмыг их хугалдаг байсан байх. Саяхан
хуучин хувцаснаас энэ хүрмээ олоод маш их баярлаж одоо дахин үүнийгээ яг
жинхэнэ утгаар нь өмсөж, 5-р ангид алдсанаа нөхнө гэж бодож байгаа.
Тэгвэл бусдаас ялгарах нь юугаараа сайн бэ? гэсэн асуулт
гарч ирнэ. Бидний ДНК хэзээ ч дахин давтагдашгүй бөгөөд хүн бүр цор ганц учраас
бие биетэйгээ ижилхэн бодож, ижилхэн юм хийж, ижил замаар явна гэдэг байж
боломгүй зүйл.
Гэтэл ухамсарт нийгэм биднийг өөрийн мэдэлгүй хэн нэгний
замналаар явах нь амжилтанд хүрэх хялбар зам гэж ойлгогдсоор ирсэн ба үүний нэг
жишээ нь багшдаа таалагдах гэж чармайх буюу ангийнхаа онц сурдаг эсвэл алдартай
хүүхэд шиг болох эрмэлзэл буюу өөрийнхөө онцлогийг үл тоон булшлахын эхний
алхам.
Бид өнөөдөр аливаа мэдээллийг авахад маш хялбар болсон ч
загварийн салбарт ажилладаг эсвэл хувцас чиний сонирхол биш бол хүмүүс тэр
болгон шинэ мэдээллийг авч чадахгүй байгаагаас болж аль дээр үеэ өнгөрөөсөн
зөвлөмжүүд буюу яг одоо моод болж байгаа зүйлийг авч өмсөх, байнга шинэ хувцас
худалдаж авснаараа бусдад хүндлүүлэх, логоны араас явах, эсвэл би намхан
учраас дандаа өсгийтэй гутал өмсөх ёстой гэдэг эрүүл бус хандлага газар авч
байна. Яг л сургууль төгсөөд шинээр ажилд орсон охин сарын цалингаараа люкс
брэндийн нусны алчуур худалдаж авч байсан жишээ шиг.
Xувцасны дизайнерууд болон загварын чиг хандлагыг
урдчилан тодорхойлдог компаниуд ирэх улирлын төлвийг гаргахдаа түүх, урлаг,
байгаль, үйл явдлыг ажиглахын зэрэгцээ сүүлийн үед гудамжинд яваа хэн нэгнийг
ажиглах нь элбэг болсон. Өөрөөр хэлбэл дандаа шинэ үнэтэй лого өмсдөг
"ганган" Дулмаа биш эмээгийнхээ өмсөж байсан хүрмийг шинэ даашинзан
дээрээ өмсөөд 20 жил болсон арьсан цүнхээр гангардаг чи дизайнерийн ирэх
улирлын коллекцийн онгод нь болох боломжтой гэсэн үг.
Үүний тод жишээ нь сүүлийн таван жилд томоохон дизайнеруудын
загварын үзүүлбэрийн урд талын эгнээнд сэтгүүлийн редактор одуудтай зэрэгцэн
блогерууд суудаг болсон явдал юм. Учир нь блогерууд хувь хүний өвөрмөц дуу хоолойг интернэт ашиглан
олон хүмүүст маш хурдтай хүргэж хувцас
загварын дараагийн шат буюу хувь хүний бүтээлч сэтгэлгээ, хувцаслах онцлогийг
нээлттэй болгож байна.
Юу өмсөх биш яаж өмсөх нь чухал болж байгаа өнөө үед чи
өөрийгөө бусдаас ялгаатай болохыг харуулж бүтээлч сэтгэлгээгээ хурцлан өөр
байхаас айхаа болих цаг ирсэн.
Энэ удаагийн зураг авалтандаа өвөөгийнхөө олон жилийн өмнө өмсөж байсан цувыг өмслөө.
Тэгэхээр өөрөө бол 5р ангиасаа хойш өсөөгүй хүн байна шүү дээ :р
ReplyDeleteГарчигийн уншаад ижил хүйстэн хүний тухай юм байх гэсэн чинь хүрэмний тухай байсан байна. @_@
huremnii tuhai bish, humuusiin huvtsaslaltiin uzel bodol, soyol tsaashalbal niigemiin buruu ur dagvariig hondson baina. mash saihan bichsen baina. bayarllaa! humuusiin uzel bodol oorchlogdoj baga bagaar duu hoolgoigoo helj baigaa n saishaastai!!
ReplyDeleteмаш сонирхолтой өөр бичлэг байна. энэ бичлэгийг өөр зүйлд ашиглаж болох уу? майл бичэж зөвшөөрөл аваxийг хүсэж байна
ReplyDeleteBid ungursun uyee ergej haraad teghed hen negen nadad tegdeg ingedeg gej zaaj chigluuleed ugsun bol gej bodoh zuiluud zunduul garch irdeg ,ene n tuhain hunii buruu bish ergen toironi hen negnii buruu bish tuhain niigem soyol hugjliin l dutagdaltai tal n ter baih gej bodoj bn , 5-r angidaa uuriin gesen hev mayag uuriin yund durtai ,yund husej temuulj bn teriigee mederch uuruu uuriiguu olj chadaj bn gedeg mash tom ololt! tiim humuus busdaas iluu uuriin gesen hev mayag amdralig uzeh uzel , bie hunii tuluvshil , yumand bodlogtoi handdag chanar suudag baih gej bodoj bna .
ReplyDeleteThehandteam@yahoo.com haygaar mail bichij bidentei holbogdono uu
ReplyDelete5p angidaa umsujiisun huremee olood odoo umsunu gevuu?
ReplyDeletesonirholtoi niitlele baina. 5r angiin huvtsasaa umsuj bolohgui gej uu? zohitsuulaad umsuj boliishd. yaagaad yumnii oog ehelj yaridgiin boloo!!
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete