new collection

new collection

Apr 29, 2014

My journey to Killarney

Бүх зүйлээс залхах тэр нэгэн өдөр урт аялалд гарахыг хүснэ. Энэ бол голио шиг азаа үзэлтийн яг нэг жил. Гудамжаар хэсэг алхлаа. Хаашаа явах вэ? Тоосноос уйдаж байна, агаарт байгаа олон жижиг усан дуслыг мэдэрч, нов ногоон газар дээгүүр алхаж чаддаггүй өсгийтэй гуталтайгаа гүймээр байна. Killarney 13000км... Хэн Сөүлийн гудамжинд энэ хаягийг хадсан юм бол?
Хуучин чемоданаа авлаа. Надад уулын гутал, хөлд эвтэйхэн сандаал, дулаан цамцнууд, өмд хэрэгтэй байх. Гэхдээ би торон даашинз, хамгийн гоё пальто, Killarney-д очоод зүлгэн дээгүүр гүйх өсгийтэй гутал, торгон алчуураа авлаа. Дахин азаа үзэхэд бэлэн байгаагаа хэзээ ч мэдэрч байгаагүйгээр мэдэрч байна. Голио...



/Энэхүү нийтлэл нь The HAND team-н өмч бөгөөд хэсэгчлэн болон бүрэн эхээр нь ашиглах тохиолдолд зөвшөөрөл авахыг анхаарна уу./

Mar 4, 2014

Трапецтай Маугли




90-ээд онд Монголд хувцас загвар одооных шиг ийм баялаг байсангүй. Хувцасыг чухалчилдаггүй байсан миний хувьд эгч нараас ирсэн хувцасыг өмсдөг байлаа.

Нэг өдөр эгч нар Дамбогийн чих шиг Трапецан өмдийг надад хүчээр өмсүүлсэн. Яг л Үнсгэлжин хүүхэлдэйн киноны муу санаат 2 эгч шиг. Трапецан өмдийг өмсөөд явахад хичнээн их дургүй, бас ичдэг байсан гэж санана. Би өөрийгөө яг л трапецтай Маугли шиг төсөөлдөг байлаа.

Өмдөндөө тээглэх шахан явдаг байсан болохоор трапецан өмд одоо ч надад таалагддаггүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв нэг өдөр хуучнаа дурсаад гэдэг шиг трапецтай Маугли болох ч юм билүү.