new collection

new collection

Dec 4, 2012

Chanel pre-fall 2013

Pre-fall 2013 гараад эхэлсэн байна. Загварийн орднууд 2 улирлын коллекц хийдэг байсан ч хурдацтай хөгжиж байгаа загварын хөгжил хүмүүсийн байнга шинийг хүсч байгаа хүлээлтийг гүйцэлдүүлэхийн тулд жилд 4-6 коллекц гаргадаг болсон нь нэг талаараа сайхан ч бас нөгөө талаараа чанаргүй болж байгаа. Саяхан л гэхэд 2013 оны зуны загварын долоо хоног дууссан. Одоо бид эргээд л ирэх өвлийн эхэнд юу өмсвөл дээр вэ гэдгээ харж болох нь. Загвар ямар ч нарийн болоод байна даа. Тун удахгүй яг өвөл болохоор юу өмсөхөө харах болно.
Карл Лагерфилд Шанелд зориулсан коллекцоо энэ удаад ноос ноолуураар бөмбөгджээ. Хэдэн сарын өмнө Шанел Шотландын томоохон нэхмэлийн үйлдвэрийг худалдаж авсан болохоор ёстой л юмтай хүн юмаараа гайхуулна гэдэг шиг загварууд хийжээ. Тэгэхдээ нэг сонин юм нь стайлинг. Яг 90 оны загварын сэтгүүлээс гараад ирчихсэн юм шиг моделуудын нуур будалт үс засалт. Бид нар 90 оныг эргэж авчрахад бэлэн үү? Магадгүй бэлэн болсон байх. Миний хувьд Dries Van Noten-ы 90-ээд оны гранжийг өөрийнхөөрөө гаргасан нь илүү таалагдсан. Түүний энэ удаад юу хийхийг хүлээж байна.

Dec 3, 2012

RED

Өнгөний талаар урьд нь бичиж байсан болохоор үүнийг үргэлжлэл гэж хэлж болно.
Өнгөний стереотипууд эсрэг хүйстнээ татахад нөлөөлдөг эсэх болон өнгө хүнийг сэтгэл булаам харагдахад нөлөөлдөг үү гэдэг дээр олон судалгаа хийгдсэн байдаг юм байна. 
Sexy харагдуулдаг өнгө гэхээр ямар өнгө хамгийн түрүүнд бодогддог вэ? 

Ихэнхдээ улаан гэсэн байна. Улаан уруулын будаг, улаан даашинз, улаан дотуур хувцас.
Улаан өнгө сэтгэл татах ид шидтэй бол улаан өнгийн хувцас өмссөн эмэгтэй илүү үзэсгэлэнтэй харагддаг уу гэдэг асуултын хариулт тийм болж байна, яагаад гэвэл холливудын олон кинонуудад улаан даашинзтай хэсгүүд сэтгэлд үлдсэн нь их байдаг. Жишээ нь: Жулиа Робэртс Хөөрхөн хүүхэн киноны хэсэгт бас American beauty киноны улаан сарнайн дэлбээгээр бороо ордог хэсгийг хэн мартаж чадах билээ дээ.
Холливуд ингэж боддог бол бодит байдал дээр үүнийг хэрхэн баталсан нь сонирхолтой. Нэг эмэгтэйд ижилхэн улаан болон цэнхэр өнгийн цамц өмсүүлсэн зургийг эрэгтэй хүнд үзүүлээд аль нь илүү дур булаам харагдаж байгааг асуухад ихэнх нь улаан цамцтайг сонгоод, хэрвээ болзоонд явбал улаан цамцтай эмэгтэйд илүү их цаг болон мөнгө зарцуулахад бэлэн байна гэсэн байна. Дараагийн туршилт нь тэр эмэгтэйд нэг өнгийн цамц өмсүүлж улаан ногоон цагаан саарал хананы өмнө зогсоосон зургийг үзүүлэхэд улаан хананы өмнө байгаа зургийг илүү дур булаам гэж сонгожээ. 
Улаан өнгө зөвхөн дур булаам байдлыг илэрхийлээд зогсохгүй хүч чадал баялгийг илтгэдэг байна. Жишээ нь: Хүчирхэг улаан зангиа, улаан спорт машин барьдаг залуу гэх мэт тогтсон ойлголтууд байдаг. Тэгэхээр улаан өнгө эр эм аль ч хүйсэнд хүч чадал, дур булаам байдлг илэрхийлдэг. Гол нь тунг нь тааруулах л чухал бололтой.
Хэрвээ болзоонд явах гэж байгаа бол үүнийг туршаад үзэхэд илүүдэхгүй байх. Тэр чигээрээ улаан болох нь ч хаашаа юм өөрийн хүсэл зоригоос хамаараад эхний ээлжинд улаан уруулын будаг, улаан гоёл чимэглэл, улаан гутал ядаж л улаан улыг туршаад үзэх хэрэгтэй байх.

Music of the day


Hi all!!!
Шинэ блогоороо уулзаж байгаадаа маш их баяртай байна. Яг үнэндээ энэ өдрийг удаан хүлээлээ. Ойрдоо их хүйтрээд жоохон тиймэрхүү байгаа ч өвөл дуусах бас тийм ч хол биш санагдаад байгаа.
Ойрдоо Ondotropica гэдэг шинэ хамтлаг нээгээд, энэ дуунд нь их дуртай болоод байгаа. Та нар сонсоод зун далайн эрэг дээр нимгэн даашинзтай (залуучууд нь тааран өмдтэй) хөл нүцгэн алхаад нар жаргахыг харж байна гэж төсөөлөөрэй.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.