new collection

new collection

Jan 21, 2013

The HAND FIRST Coat Collection - part 5


"ГАР ХИЙЦИЙН" гэдэг хуучны нэрлэгээг цорын ганц, өвөрмөц, гараараа хийсэн зэрэг ойлголтоор солих цаг ирсэн гэж бодогддог. Тиймдээ ч бид өөрсдийн багт "Тhe Hand" гэдэг нэр өгсөн.

Jan 20, 2013

"The HAND" coat in street style

Бидний анхны коллекц хүмүүст таалагдаж, эхнээсээ худалдан аваад эхэлж байгаад бид бүгд тун баяртай байна. Аливаа загварыг зохиогоод, түүнийг нь хүн өмсөөд гудамжинд амилуулсан байхыг харах хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Бид загвараа гаргахдаа нэг зүйлийг боддог. Харин тухайн загвар эзэндээ очоод бусад хувцастай нь нийлж байж жинхэнэ утгаараа амилдаг билээ. Ингээд эхний худалдан авагчаасаа бидний загварыг хэрхэн өөрийн болгосноо блогийн уншигчидтай хуваалцаач гэсэн хүсэлтийг маань уриалгахнаар хүлээн авсан The Hand-н хэрэглэгчиддээ баярлалаа.


Jan 16, 2013

Bigger the Better

Миланы эрэгтэй хувцасны загварын долоо хоног эхлээд ид дундаа явж байна. Мэдээж тайзан дээрх загвар чухал боловч түүнээс дутахгүй үзэхээр ирсэн хүмүүс сонирхолтой байдаг билээ. Tommy Ton-ы авсан зургуудаас сонирхолтой санагдсанаа авлаа. Ирэх хаварт иймэрхүү сонирхолтой том алчуурууд зүүвэл бас гоё санагдлаа.







Jan 15, 2013

Music of the day

Өглөөний мэнд бүгдээрээ. Та нарыг ажлын өдрөө сайхан эхлүүлж байгаа гэж бодож байна. Аяга кофен дээр чинь хүч нэмэх дууг хамтдаа сонсоцгооё. Бид бүгд уран бүтээлийн олз омогтой хийсэн бүтээсэн бас тэвчиснийхээ үр шимийг амсаж байгаа хүмүүс учир энэ дууг сонсох бүрэн эрхтэй гэж бодож байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бас дээр нь амьдралын motto болохоор нэг сайхан үгийг нэмээд хэлье.
"Just as well-filled day brings blessed sleep, so well-employed life brings a blessed death.
-Leonardo da Vinci"