new collection

new collection

Apr 29, 2014

My journey to Killarney

Бүх зүйлээс залхах тэр нэгэн өдөр урт аялалд гарахыг хүснэ. Энэ бол голио шиг азаа үзэлтийн яг нэг жил. Гудамжаар хэсэг алхлаа. Хаашаа явах вэ? Тоосноос уйдаж байна, агаарт байгаа олон жижиг усан дуслыг мэдэрч, нов ногоон газар дээгүүр алхаж чаддаггүй өсгийтэй гуталтайгаа гүймээр байна. Killarney 13000км... Хэн Сөүлийн гудамжинд энэ хаягийг хадсан юм бол?
Хуучин чемоданаа авлаа. Надад уулын гутал, хөлд эвтэйхэн сандаал, дулаан цамцнууд, өмд хэрэгтэй байх. Гэхдээ би торон даашинз, хамгийн гоё пальто, Killarney-д очоод зүлгэн дээгүүр гүйх өсгийтэй гутал, торгон алчуураа авлаа. Дахин азаа үзэхэд бэлэн байгаагаа хэзээ ч мэдэрч байгаагүйгээр мэдэрч байна. Голио...



/Энэхүү нийтлэл нь The HAND team-н өмч бөгөөд хэсэгчлэн болон бүрэн эхээр нь ашиглах тохиолдолд зөвшөөрөл авахыг анхаарна уу./

Mar 4, 2014

Трапецтай Маугли




90-ээд онд Монголд хувцас загвар одооных шиг ийм баялаг байсангүй. Хувцасыг чухалчилдаггүй байсан миний хувьд эгч нараас ирсэн хувцасыг өмсдөг байлаа.

Нэг өдөр эгч нар Дамбогийн чих шиг Трапецан өмдийг надад хүчээр өмсүүлсэн. Яг л Үнсгэлжин хүүхэлдэйн киноны муу санаат 2 эгч шиг. Трапецан өмдийг өмсөөд явахад хичнээн их дургүй, бас ичдэг байсан гэж санана. Би өөрийгөө яг л трапецтай Маугли шиг төсөөлдөг байлаа.

Өмдөндөө тээглэх шахан явдаг байсан болохоор трапецан өмд одоо ч надад таалагддаггүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв нэг өдөр хуучнаа дурсаад гэдэг шиг трапецтай Маугли болох ч юм билүү.

Oct 13, 2013

Cool? Uncool? whatever

Би хэзээ ч өөрийгөө cool гэж бодож байгаагүй. Тэгэхдээ би анкуул гэж өөрийгөө хэлдэггүй байсан. 2 сарЫн өмнө 98 онд гарсан Almost Famous киног үзээд олон юм бодсон. Үзээгүй бол заавал үзээрэй. Бараг ихэнх харилцан яриа нь бодитой, байнга санаж явмаар үнэнийг хэлсэн байсан.

Lester Bangs: Aw, man. You made friends with them. See, friendship is the booze they feed you. They want you to get drunk on feeling like you belong.
William Miller: Well, it was fun.
Lester Bangs: They make you feel cool. And hey. I met you. You are not cool.
William Miller: I know. Even when I thought I was, I knew I wasn't.
Lester Bangs: That's because we're uncool. And while women will always be a problem for us, most of the great art in the world is about that very same problem. Good-looking people don't have any spine. Their art never lasts. They get the girls, but we're smarter.
William Miller: I can really see that now.
Lester Bangs: Yeah, great art is about conflict and pain and guilt and longing and love disguised as sex, and sex disguised as love... and let's face it, you got a big head start.
William Miller: I'm glad you were home.
Lester Bangs: I'm always home. I'm uncool.
William Miller: Me too!
Lester Bangs: The only true currency in this bankrupt world is what we share with someone else when we're uncool.
William Miller: I feel better.

Ер нь бол 5 дахийн оройг гэртээ кино үзэж өнгөрүүлдэг. 5 жил болсон hoodie-гээ одоо болтол өмсдөг, trendy клубуудээр орж ч үзээгүй, олон ганган бас гадаадаар хоорондоо ярьцгаадаг найзуудгүй, дизайнер гэчихээд хөлнөөсөө толгой хүртлээ хар хувцас өмсдөггүй миний хувьд яагаад ч би нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн cool хүн биш. Бас их залхуу болохоор хэзээ ч тэгж харагдъя гэж хичээж байгаагүй. Uncool хүмүүс тэгэхээр өөртөө олддог тэр их ганцаараа цагтаа юу хийдэг вэ? Тэд нар ном уншина, олон янзын кино үзэж тэрийгээ бодно, болсон болоогүй зураг зурна, найзуудруугаа утасдаад бүгд завгүй байвал дахиад ном уншина.

Lady Dandy коллекци маань миний хувьд магадгүй би uncool учраас гарсан байх. 7 сарын өмнө нэг найз маань Robert Greene-ийн Аrt of Seduction номыг өгсөн юм. Тэр дунд female dandy гэдэг бүлэг байсан бөгөөд 4-р ангидаа номыг нь уншиж байсан Жорж Санд өөрөө төгс female dandy байсныг мэдээд тийм загварууд хийхээр шийдсэн. Robert Greene-ийн хувьд female dandy бол эрэгтэй хүмүүсийн зүрхийг шархлуулдаг чөтгөрийн увидастай, маш өндөр боловсролтой, бие даасан эмэгтэйчүүд байсан ба миний сонирхлыг их татсан.
Загваруудаа хийж байх явцдаа 95 онд хийгдсэн While you were sleeping кинон дээр Sandra Bullock-н тоглосон дүрийн эмэгтэй аавынхаа пальтог үргэлж өмсөж явдаг, бас тэр нь надад үргэлж таалагддаг байсныг санасан. Яагаад ч юм том хувцасны цаана ямар нэг гоё сюрприз нуугдаж байдаг юм шиг санагддаг.
Сул пальтотой эмэгтэйг чи анх хараад шууд цээж бэлхүүсний харьцаа, өгзөгний тойргийг нь хэлж чадахгүй. Харин түүний царайг, нүдийг харж ямар нэг зүйл таахыг хүсч, цаашаа олон зүйл мэдэхийг хүсч бас зарим талаар хүндэтгэх сэтгэл төрөх болов уу гэж би цааш нь романтиклаж бодсон.

60 гарчихсан мөртлөө нэг нэгнийхээ гараас хөтлөөд явж байгаа хүмүүсийг би нэг бус удаа хотын гудамжинд харж байсан. Тэгэхдээ хөтлөлцсөн залуучууд хир олон бол? Магадгүй бэлхүүсээрээ тэврүүлэх биш гараасаа хөтлүүлэх, хаалга онгойлгуулж орох, ресторанд суудалд нь суулгуулах зэрэг хуучинсаг чанаруудыг хир олон хүн хүсдэг бол гэж бодоод захны ард хамгийн энгийн үг болох Hold my hand love гэдэг үгийг бичсэн. Тэгэхдээ энэ үгийг Paul Smith-н номноос авсан гэдгээ бас хэлэх хэрэгтэй.
Ингээд коллекци маань амжилттай гараад дуусч байхад нь яaж хийсэн тайлбараа бичиж байгааг минь уучлаарай, нилээн удаан бодож "явсийм" шүү.