Тэр уг нь анх хувцас загварын дугуйланд явдаг, улмаар конкурс өгөхөөр бэлдэж байсан боловч дугуйлангийн багш нь эрүүл мэндийн шалтгаантай болсон болохоор уран зургийн ангид шилжин орж, явцдаа Монгол зурагт татагдах болсон байна. Тэгээд л СУИС-ийн Монгол зургийн ангид элссэн. Монгол зураг маш их тэвчээр, нарийн ажиллагаа, ур дүй шаарддаг болохоор энэ нь түүнийг хэн бэ гэдгийг илэрхийлэх байх.
Зарим хүмүүс бүтээл туурвихдаа хөгжим сонсож түүнээсээ санаа бас онгод авах гэдэг бол тэр харин таашаал авах гэж сонсдог. Энд нэг үг санаанд орчихлоо. Фейшн дизайнер Албэр Элбаз хэлэхдээ: Би коллекцио бүтээхдээ хөгжим сонсдоггүй. Хэрэв сонсвол энэ нь цэвэр миний бүтээл байхаа болино гэсэн байдаг. Яг нарийн бодвол энэ үнэн ч юм шиг санагддаг. Гэхдээ уран бүтээлч болгон өөрийн арга барилтай учир үүнтэй маргах аргагүй юм.
Түүний плейлистэд шөнийн вагоноос авахуулаад линкин паарк, нирвана хүртэл олон жанрын дуу бий. Яагаад дизайнер хүн гэхээрээ хааяа поп дуу сонсож болохгүй билээ дээ.
Түүний хэлсэн нэг үг надад их таалагдсан магадгүй афоризм ч болж болохоор: Зураач уран бүтээлч хүн болгоны бүтээсэн дүрээс зураач өөрөө харагддаг.
Coat: The HAND team
Тэгээд авсан ярилцлага нь хаана байна?
ReplyDelete