Франц кинонууд
цаанаа л нэг өөр байх юмаа. The Intouchables - бодит амьдралаас сэдэвлэсэн киног үзлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хэн ч бай түүнтэй яг л хүн шиг харьцах тухай!
Киноны хэсгээс:
Гар утас
дуугарлаа. Залуу асрагч эр хэвтэж буй хөгжлийн бэрхшээлтэй эрд: май утас чинь
дуугарч байна гээд утсыг аван, гараа сунгана. Хөгшин эр түүнрүү харахад, ӨӨ
тийм л дээ гээд утсыг нь чихэнд нь барьж өгнө. Энэ л жижиг зүйл хөгшин эрд жирийн
хүн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг.
Хөгшин, залуу 2
эр хамтдаа дуурь үзнэ. Тайзан дээр модны багтай эр дуулна. Залуу эр мод дуулж
байна гээд хөхөрнө. Тэр залуу ядуусын хорооллоос ирсэн. Түүнд хэн тэр алдартай
дуурь байдгийг хэлэх вэ, дуурь тийм байдгийг түүнд хэн хэлэх вэ, үнэхээр хэлэх
хүн байхгүй, үзэх боломж байхгүй байсан. Гэхдээ тэр томчуудын амьдралд
шунаагүй, мэддэг, ойлгодог дүр эсгээгүй, зүгээр л тэр бодит байдлыг хэлсэн.
Ямар нэг дүрэмгүй бодоод үзвэл МОД ДУУЛДАГГҮЙ шүү дээ. Хааяа ч гэсэн дүрэмгүй бодвол
хөгжилтэй санагдсан.
Хөгшин эрийн
төрсөн өдрөөр найрал хөгжимчид Rimsky Korsakov-ын Flight Of The Bumblebee-г тоглоход залуу эр: би үүнийг мэднэ Tom
& Jerry-гийн ая байна гэж
хэлдэг. Хөгжмийн энэ хэсэг үнэхээр хөгжилтэй.
Залуу эр ажилд
орох хуудас бөглөөд, ажил олгогчтой ярилцаж сууна... Өөрийгөө тодорхойлох хэсэг
дээр тэр зүгээр л БОДИТОЙ гэж бичсэн. Энэ үнэхээр сайхан санагдсан шүү.
За тэгээд энэ
киноны давталт 2012.12.08-ны Бямба гаригт 19.30 цагаас Movie Box сувгаар гарах юм байна.
Бүгдээрээ сайхан
зүйл мэдрээрэй.
Надад бүжгийн хэсэг, дуу нь үнэхээр таалагдаж байгаа. Бүжгийг бас сурах бодолтой
байна. Яагаад шинэ жилээр бүжиглэж болохгүй гэж!!!
Neeree ene kinog yag uzne gej bodood baigaa.Chi bur zmeer sanagdtal bichsen baina. french kinonuud neereel yumiig oor talaas ni hardag less commercial
ReplyDeleteGOe kino bnlee
ReplyDelete