new collection

new collection

Dec 13, 2012

High waisted pants

Зарим хүний хувьд удаан хүлээсний эцэст дээр суудалтай өмд нилээн серёзный байдлаар эргэн ирж байх шиг байна. Яахав урьд нь зарим нэг дизайнер санал болгож байсан тэгэхдээ энэ удаагийнх шиг олноороо дайралт хийж өмсөхөөс өөр гарцгүй болгож байгаагүй байх.
Дээр суудалтай өмд бэлхүүсийг тодотгож (Audrey Hepburn-ийн хар жижигхэн өмдийг санаарай) эмэгтэй хүн өмд өмсвөл яг л ингэж харагдах ёстой байх гэж бодогдуулдаг. Нэг хэсэг өмдний суудал маш намсаж охидууд эмэгтэйчүүд бэлхүүсгүй болсон гэдэг яриа байдаг ер нь бол үнэний хувьтай энэний бурууг McQueen-д өгөх хэрэгтэй байх.  Одоо эргээд алдсан бэлхүүсээ олж авцгаах цаг болж байх шиг байна.


Dec 6, 2012

Try them if you dare

Өөрийгөө сэтгэл татам харагдуулахын тулд заавал богино, маш бариу даашинз өмсдөг байдлаас бага зэрэг татгалзаад иймэрхүү шинэ загваруудаас туршвал ямар вэ гэж бодлоо. Одоо шинэ жил болох гээд бүгд л дор бүрнээ ямар нэг юм төсөөлж байгаа байх. Гоё юм бодож байгаад, цагийг нь тулгаад тааралдсан дэлгүүрээсээ байдаг л нэг даашинз авбал харамсалтай. Одооноос санаагаа олоод бэлдэж эхлээрэй. Энэ удаад бид аль болох бага арьс гарсан ч цаанаа л зэвүүн биеийн зарим хэсгээ торны цаанаас гэрэлтүүлж бусдаас ялгарвал ямар вэ гэж санал болгож байна.


Dec 5, 2012

Music of the day

Франц кинонууд цаанаа л нэг өөр байх юмаа. The Intouchables - бодит амьдралаас сэдэвлэсэн киног үзлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хэн ч бай түүнтэй яг л хүн шиг харьцах тухай!