new collection

new collection

Mar 28, 2013

Ninja Ballerina

Удахгүй гарах шинэ загваруудын маань сэдэв " Ninja ballerina".
Rolling in the deep анх гарахад дуунаасаа илүү видео нь тэр тусмаа цагаан тоосонцор дунд бүжиглэж байгаа нинжа надад үнэхээр их таалагдсан. Тэгээд зохиол бичдэг найздаа нинжа балетчин гэдэг үг их таалагдаж байгаагаа хэлэхэд надад зөвхөн энэ 2 үгэнд зориулж богино түүх бичиж өгч байсан. Удахгүй энэ түүхийг хэрхэн өөрсдийнхөөрөө загвартаа тусгаснаа тайлбарлах болно.

Ninja Ballerina

Эрт урьдын цагт нэгэн өвгөн хорон санаат хааны дарлалыг тэвчилгүй урвах гээд баригджээ. Үхлээс айсан өвгөн өөрийгөө хамгаалуулахаар зэвсгийн эрдэмд төгс боловсорсон Нинжаг хөлслөхөөр болжээ. Хамгаалуулсныхаа төлөө Нинжад төлөх төлөөс маш их байсан тул хэрвээ өвгөн үхэхээсээ өмнө энэ их өрийг төлж чадахгүй бол хүүгийнхээ толгойгоор төлөх андгай тангараг тавьсан байна. Дайчин Нинжа өвгөнийг насан эцэслэтэл харсан боловч өвгөн өрөө төлж чадаагүй тул Нинжа өвгөний хүүг баривчлан авч газар доорх гянданд үхэх хүртэл нь 21 хоног хорьжээ. Өвгөний хүү энэ золгүй явдлын өмнөхөн Адель гэгч сайхан бүсгүйд дурласан байсан аж. Адель Нинжагийн сүр хүч дийлдэшгүй ч хайртай хүнээ заавал аврах ёстойгоо мэдэж байлаа.
Хүүг хорьж буй Нинжагийн багш Пай Меи гэгч мастер Нинжаг ёс суртахуунгүй аашилсных нь төлөө багш шавийн барилдлагаа цуцалсан гэдгийг сонссон Адель Пай Меи-н гэрт ирж түүнийг Нинжагийн эрдэмд сургаж өгөхийг сөгдөн гуйжээ. Пай Меи Аделийг 21 хоногт төгс Нинжа болж чадахгүй гэж эсэргүүцсэн боловч Адель хайртай хүнээ аврахын тулд өдөр шөнөгүй хичээллэх болно гэдгээ амлан гуйсаар зөвшөөрүүлжээ. Нинжаг сургах явцдаа Пай Меи нинжагийн олон эрдэмд суралцсан байсан ба үүнд Нинжагийн эрдмийг хэрхэн балет болон үл үзэгдэх урлагуудыг хооронд нь хослуулах зэрэг аж. Адель амласныхаа дагуу 21 хоног нэг ч хором унталгүй шургуу хичээллэн хэзээ ч байгаагүй эрдэм төгс балетчин нинжа болов. Тэр Пай Меи-д баярласнаа илэрхийлээд хайртай хүнээ аврахаар гянданд ирлээ. Хараар хувцаслаж гартаа ууттай шидэт нунтаг барьсан Адель гяндангийн хашааг даван өндөр цамхагт орших нинжагийн өрөөний цонхоор ууттай нунтагаа цацаж нинжаг сэртэл шөнөжин хүлээв. Нинжаг сэрэхэд Адель цонхоор үсрэн ороход асар том цагаан тоос өрөөгөөр дэгдэв. Нинжа хэдийгээр агуу эрдэмтэй боловч орчны баримжаагаа алдахад Адель гайхалтай уран хөдөлгөөн хийж энд тэндгүй үсрэн дүүлж нинжаг самгардууллаа. Нинжа Аделийг барихыг оролдовч гартаа цагаан тоосонцроос өөр юуг ч барьж чадахгүй байсаар Адель түүний араас хурц илдээрээ эцсийн цохилт өгөхөд дороо үхэдхийн уналаа. Адель нинжагийн халааснаас гяндангийн түлхүүрийг авч хайртай залуугаа аварлаа. Тэд гяндангаас зугтан гарч аз жаргалтай амьдарчээ. 

                                                                                                                            Tom Speaker

1 comment:

  1. Anonymous3/31/2013

    wow yun huurhun iin bee :)))000

    ReplyDelete