new collection

new collection

Oct 13, 2013

Cool? Uncool? whatever

Би хэзээ ч өөрийгөө cool гэж бодож байгаагүй. Тэгэхдээ би анкуул гэж өөрийгөө хэлдэггүй байсан. 2 сарЫн өмнө 98 онд гарсан Almost Famous киног үзээд олон юм бодсон. Үзээгүй бол заавал үзээрэй. Бараг ихэнх харилцан яриа нь бодитой, байнга санаж явмаар үнэнийг хэлсэн байсан.

Lester Bangs: Aw, man. You made friends with them. See, friendship is the booze they feed you. They want you to get drunk on feeling like you belong.
William Miller: Well, it was fun.
Lester Bangs: They make you feel cool. And hey. I met you. You are not cool.
William Miller: I know. Even when I thought I was, I knew I wasn't.
Lester Bangs: That's because we're uncool. And while women will always be a problem for us, most of the great art in the world is about that very same problem. Good-looking people don't have any spine. Their art never lasts. They get the girls, but we're smarter.
William Miller: I can really see that now.
Lester Bangs: Yeah, great art is about conflict and pain and guilt and longing and love disguised as sex, and sex disguised as love... and let's face it, you got a big head start.
William Miller: I'm glad you were home.
Lester Bangs: I'm always home. I'm uncool.
William Miller: Me too!
Lester Bangs: The only true currency in this bankrupt world is what we share with someone else when we're uncool.
William Miller: I feel better.

Ер нь бол 5 дахийн оройг гэртээ кино үзэж өнгөрүүлдэг. 5 жил болсон hoodie-гээ одоо болтол өмсдөг, trendy клубуудээр орж ч үзээгүй, олон ганган бас гадаадаар хоорондоо ярьцгаадаг найзуудгүй, дизайнер гэчихээд хөлнөөсөө толгой хүртлээ хар хувцас өмсдөггүй миний хувьд яагаад ч би нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн cool хүн биш. Бас их залхуу болохоор хэзээ ч тэгж харагдъя гэж хичээж байгаагүй. Uncool хүмүүс тэгэхээр өөртөө олддог тэр их ганцаараа цагтаа юу хийдэг вэ? Тэд нар ном уншина, олон янзын кино үзэж тэрийгээ бодно, болсон болоогүй зураг зурна, найзуудруугаа утасдаад бүгд завгүй байвал дахиад ном уншина.

Lady Dandy коллекци маань миний хувьд магадгүй би uncool учраас гарсан байх. 7 сарын өмнө нэг найз маань Robert Greene-ийн Аrt of Seduction номыг өгсөн юм. Тэр дунд female dandy гэдэг бүлэг байсан бөгөөд 4-р ангидаа номыг нь уншиж байсан Жорж Санд өөрөө төгс female dandy байсныг мэдээд тийм загварууд хийхээр шийдсэн. Robert Greene-ийн хувьд female dandy бол эрэгтэй хүмүүсийн зүрхийг шархлуулдаг чөтгөрийн увидастай, маш өндөр боловсролтой, бие даасан эмэгтэйчүүд байсан ба миний сонирхлыг их татсан.
Загваруудаа хийж байх явцдаа 95 онд хийгдсэн While you were sleeping кинон дээр Sandra Bullock-н тоглосон дүрийн эмэгтэй аавынхаа пальтог үргэлж өмсөж явдаг, бас тэр нь надад үргэлж таалагддаг байсныг санасан. Яагаад ч юм том хувцасны цаана ямар нэг гоё сюрприз нуугдаж байдаг юм шиг санагддаг.
Сул пальтотой эмэгтэйг чи анх хараад шууд цээж бэлхүүсний харьцаа, өгзөгний тойргийг нь хэлж чадахгүй. Харин түүний царайг, нүдийг харж ямар нэг зүйл таахыг хүсч, цаашаа олон зүйл мэдэхийг хүсч бас зарим талаар хүндэтгэх сэтгэл төрөх болов уу гэж би цааш нь романтиклаж бодсон.

60 гарчихсан мөртлөө нэг нэгнийхээ гараас хөтлөөд явж байгаа хүмүүсийг би нэг бус удаа хотын гудамжинд харж байсан. Тэгэхдээ хөтлөлцсөн залуучууд хир олон бол? Магадгүй бэлхүүсээрээ тэврүүлэх биш гараасаа хөтлүүлэх, хаалга онгойлгуулж орох, ресторанд суудалд нь суулгуулах зэрэг хуучинсаг чанаруудыг хир олон хүн хүсдэг бол гэж бодоод захны ард хамгийн энгийн үг болох Hold my hand love гэдэг үгийг бичсэн. Тэгэхдээ энэ үгийг Paul Smith-н номноос авсан гэдгээ бас хэлэх хэрэгтэй.
Ингээд коллекци маань амжилттай гараад дуусч байхад нь яaж хийсэн тайлбараа бичиж байгааг минь уучлаарай, нилээн удаан бодож "явсийм" шүү.



Aug 14, 2013

Ostinato Rigore collection

Цаг хугацааны байдал болон улирлын онцлогоос шалтгаалаад бид Lady DANDY коллекцио түр хойшлуулаад байгаа бөгөөд хүсэн хүлээж байсан хүмүүстээ удахгүй хүргэх болно.

Харин одоо Леонардо Да Винчи-гийн амьдралын үзэл баримтлалаас сэдэвлэсэн загваруудаа танилцуулж байна.


Jun 12, 2013

Le Specs's Summer 2013 collection Stardust / photography by The HAND team

The HAND team Le Specs-ийн 2013 оны зуны Stardust /Сансрын тоос/ коллекцийн зураг авалтыг хийж гүйцэтгэлээ.

 

May 11, 2013

Working on "LADY DANDY" collection

The HAND team "LADY DANDY" коллекцийнхоо зураг авалт болон видеоны ажлаа эхлээд явж байна.

Apr 9, 2013

Born in ULAANBAATAR 1

The HAND team - Born in ULAANBAATAR булангийнхаа анхны прожектоороо Нийслэл Guide сэтгүүлийн 2013.04-р сарын дугаарт хамтран ажилласан street style-н зургуудыг хүргэж байна.

Дэлгэрэнгүйг Нийслэл Guide сэтгүүлийн 2013.04-р сарын дугаараас ..



Apr 1, 2013

Music of the day

Сайн уу бүгдээрээ! Өнөөдрийг сайхан эхэлж байна уу? Гадаа бүрхэг жоохон тийм байна.
Би өглөөг "Eternal sunshine of spotless mind" киноны дуунууд сонсож эхлүүллээ. Ийм цаг агаарт яг таарсан дуу. Бүрхэг өдөр заавал аз жаргалтай дуу сонсох хэрэггүй харин ч юм бодож, бас төлөвлөх төгс цаг санагдлаа.



Mar 28, 2013

Ninja Ballerina

Удахгүй гарах шинэ загваруудын маань сэдэв " Ninja ballerina".
Rolling in the deep анх гарахад дуунаасаа илүү видео нь тэр тусмаа цагаан тоосонцор дунд бүжиглэж байгаа нинжа надад үнэхээр их таалагдсан. Тэгээд зохиол бичдэг найздаа нинжа балетчин гэдэг үг их таалагдаж байгаагаа хэлэхэд надад зөвхөн энэ 2 үгэнд зориулж богино түүх бичиж өгч байсан. Удахгүй энэ түүхийг хэрхэн өөрсдийнхөөрөө загвартаа тусгаснаа тайлбарлах болно.

Ninja Ballerina

Эрт урьдын цагт нэгэн өвгөн хорон санаат хааны дарлалыг тэвчилгүй урвах гээд баригджээ. Үхлээс айсан өвгөн өөрийгөө хамгаалуулахаар зэвсгийн эрдэмд төгс боловсорсон Нинжаг хөлслөхөөр болжээ. Хамгаалуулсныхаа төлөө Нинжад төлөх төлөөс маш их байсан тул хэрвээ өвгөн үхэхээсээ өмнө энэ их өрийг төлж чадахгүй бол хүүгийнхээ толгойгоор төлөх андгай тангараг тавьсан байна. Дайчин Нинжа өвгөнийг насан эцэслэтэл харсан боловч өвгөн өрөө төлж чадаагүй тул Нинжа өвгөний хүүг баривчлан авч газар доорх гянданд үхэх хүртэл нь 21 хоног хорьжээ. Өвгөний хүү энэ золгүй явдлын өмнөхөн Адель гэгч сайхан бүсгүйд дурласан байсан аж. Адель Нинжагийн сүр хүч дийлдэшгүй ч хайртай хүнээ заавал аврах ёстойгоо мэдэж байлаа.
Хүүг хорьж буй Нинжагийн багш Пай Меи гэгч мастер Нинжаг ёс суртахуунгүй аашилсных нь төлөө багш шавийн барилдлагаа цуцалсан гэдгийг сонссон Адель Пай Меи-н гэрт ирж түүнийг Нинжагийн эрдэмд сургаж өгөхийг сөгдөн гуйжээ. Пай Меи Аделийг 21 хоногт төгс Нинжа болж чадахгүй гэж эсэргүүцсэн боловч Адель хайртай хүнээ аврахын тулд өдөр шөнөгүй хичээллэх болно гэдгээ амлан гуйсаар зөвшөөрүүлжээ. Нинжаг сургах явцдаа Пай Меи нинжагийн олон эрдэмд суралцсан байсан ба үүнд Нинжагийн эрдмийг хэрхэн балет болон үл үзэгдэх урлагуудыг хооронд нь хослуулах зэрэг аж. Адель амласныхаа дагуу 21 хоног нэг ч хором унталгүй шургуу хичээллэн хэзээ ч байгаагүй эрдэм төгс балетчин нинжа болов. Тэр Пай Меи-д баярласнаа илэрхийлээд хайртай хүнээ аврахаар гянданд ирлээ. Хараар хувцаслаж гартаа ууттай шидэт нунтаг барьсан Адель гяндангийн хашааг даван өндөр цамхагт орших нинжагийн өрөөний цонхоор ууттай нунтагаа цацаж нинжаг сэртэл шөнөжин хүлээв. Нинжаг сэрэхэд Адель цонхоор үсрэн ороход асар том цагаан тоос өрөөгөөр дэгдэв. Нинжа хэдийгээр агуу эрдэмтэй боловч орчны баримжаагаа алдахад Адель гайхалтай уран хөдөлгөөн хийж энд тэндгүй үсрэн дүүлж нинжаг самгардууллаа. Нинжа Аделийг барихыг оролдовч гартаа цагаан тоосонцроос өөр юуг ч барьж чадахгүй байсаар Адель түүний араас хурц илдээрээ эцсийн цохилт өгөхөд дороо үхэдхийн уналаа. Адель нинжагийн халааснаас гяндангийн түлхүүрийг авч хайртай залуугаа аварлаа. Тэд гяндангаас зугтан гарч аз жаргалтай амьдарчээ. 

                                                                                                                            Tom Speaker

Mar 21, 2013

Fear of being different



Бид хүүхэд байхдаа илүү өөрийгөө сонсдог, шинэ зүйлд нээлтэй бас сэтгэлээсээ ханддаг, элдэв дүрэмд баригдах дургүй өөрөөр хэлбэл маш бүтээлч байдаг. Хэрвээ хүүхэд насны бүтээлч сэтгэлгээ, өөрийнхөөрөө байх зоригийг мохоодоггүй бол өнөөгийн насанд хүрэгчид бүгд хүсэл зорилгоо сонсож дуртай зүйлээ хийж, өөрийнхөөрөө хувцаслаж илүү сонирхолтой амьдралын хэв маягийг сонгох байсан байх.

Mar 12, 2013

Culture Chanel (part II)

"Culture Chanel" үзэсгэлэнгийн талаар 2 дахь хэсгээ удаасанд уучлаарай. 






Mar 5, 2013

TOTE BAG


Tote Bag

Бидний ээж, аавын хэллэгээр аж ахуйн тор.
Тухайн үед дэлгүүрт бэлэн /пластик / гялгар уутан тор өгдөггүй байсан болохоор айл болгон нэг аж ахуйн тортой байсан санагдах.

Савхины өөдсөөр хийсэн торыг би маш сайн санадаг юм. Харин одоо зөвхөн аж ахуйн зориулалтаас хол давж олон зүйлст хэрэглэх болсон. 

Бичиг хэрэг, лаптоп, дасгалын хувцас, оюутны xичээлийн цүнх, хүүхдийн хэрэгсэл хийх зэрэг ер нь танд байхад хэзээд хэрэг болохоор зай томтой бас харахад дээрээ таныг илтгэхээр үг, өгүүлбэр, зурагтай байвал бас күүл.


The HAND tote bag

Feb 22, 2013

Inspiration


Music of the day


Юу гэхэвдээ! Alt-J үнэхээр гоё байна. Сүүлийн 3 долоо хоног үүнээс өөрийг сонсоогүй. Хөгжимд хэлэх ч үг алга. 2012 онд анхны цомгоо гаргасан тэдэнд амжилт хүсье. Амьд тоглолтыг нь заавал үзнээ.


Feb 21, 2013

Interview 1

Урлагийн хүмүүс тэр тусмаа зураачидтай ярилцахад сонирхолтой байдаг учраас энэ удаад та бүхэнд зураач Мөнхтуяаг танилцуулж байна.

Feb 12, 2013

Culture CHANEL /part1/

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг нэг л өдөр Chanel-н үзэсгэлэнг үзэх аз завшаан тохиолдсонд мөн түүнийгээ та нартайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.
Хятад улсийн Гуанжоу хотын дуурийн театрт Culture CHANEL нэртэй үзэсгэлэн нээгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Загвар сонирхдог тухайн салбарт ажилладаг, сурдаг эсвэл Chanel-д дуртай хүн бүр энэ үзэсгэлэнг очиж үзэх хэрэгтэй гэж бодогдсон.
Түүнийг хувцасны түүхэнд агуу том өөрчлөлт гаргасныг нь мэдэхээс биш хүмүүс төдийлэн түүнийг Пикассо, Модиглиани нартай нөхөрлөж Дагилевтай хамтран "Le train bleu" балетийн загварыг гаргаж байсныг мэдэхгүй байх.
Түүний амьдрал тэр чигээрээ шинэ уур амьсгал, байнгын хөдөлгөөн, хайр, мөрөөдөл, шинэ санаагаар дүүрэн байсныг илтгэхээр тухайн үзэсгэлэн breath, move, love, dream, invention гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт үзэсгэлэн "Le train bleu" балетийн санаан дээр нэгдэх бөгөөд үйл явдлын холбоос түүний загварууд, Пикассо болон Модиглианигийн гар зураг, балетийн хэсэг болон түүний амьдралтай холбоотой ховор фото зургууд юм.


Inspiration


Feb 6, 2013

I'm a weirdo

 sketch by The HAND


Үүнийг сонсохоор зүрх базлаад, сэтгэл хөөрөөд, гар минь салгалдаг.
Миний сэтгэл хөөрөл сайн, муу зүйл тохиолдоход нэг бол доод туйлруу, үгүй бол дээд туйлруу явчихдаг. Дундыг барина гэж байдаггүй.
Radiohead – Creep харин намайг 2 туйлаас авчирдаг. Энэ дууг сонсоход надад УЙТГАР ГУНИГ, ШАНАЛАЛ мэдрэгддэг. Би өөдрөг үзэлтэй хүн. Гэхдээ би уйтгар гуниг, шаналалыг энэ дуунаас мэдрэх дуртай.

I’m a weirdo!

I LOVE RADIOHEAD