"ГАР
ХИЙЦИЙН" гэдэг хуучны нэрлэгээг цорын ганц, өвөрмөц, гараараа хийсэн
зэрэг ойлголтоор солих цаг ирсэн гэж бодогддог. Тиймдээ ч бид өөрсдийн
багт "Тhe Hand" гэдэг нэр өгсөн.
Монголдоо
Монгол хүний мэдрэмж, гараар хийгдсэн хувцасыг өмсөх цаг нэгэнт ирсэн
бөгөөд зөвхөн хонхны баярын дээл, шинэ жилийн даашинзаар хязгаарлагддаг
нь үнэхээр харамсалтай санагддаг. Олон
жил бодож ирсэн том мөрөөдөл маань биелэлээ олох цаг ойртож байгаагийн
нэг илрэл болгож The Hand team өөрсдийн эхний пальтоны загваруудыг та
бүхэндээ хүргэж байна. Мэдээж эхний зүйл алдаа оноотой.
Тэгэхдээ нэг л өдөр Монголдоо хийсэн хувцасаа өмсөөд түмний нэг биш цор
ганц байх цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэмжээ: S/сул
Өнгө: Их бие хар ногоон, ханцуй цайвар ногоон, хормойн хэсэг хар хөх
Материал: Австрийн
ноолуур болон ноосны холиотой даавуу
Хийц: Хормойн хэсгийг давхар мэт харагдахаар их биетэй залгасан
/Худалдан авах болон бусад мэдээллийн талаар сонирхсон уншигчид thehandteam@yahoo.com хаягаар холбогдоно уу/
/Худалдан авах болон бусад мэдээллийн талаар сонирхсон уншигчид thehandteam@yahoo.com хаягаар холбогдоно уу/
Ene yag minii stile baina
ReplyDeleteeniig avmaar bnaaa tanai mailruu chn add hiisen hariu uguuuch tanai delguur haana bdgin be?
ReplyDelete