Дэлхий дээр өдөр бүр олон янзын өөрийгөө хөгжүүлэх болон сонгосон замаараа цаашид явахад урам болдог номнууд байдаг ч хүн болгон тухайн үедээ уншаад л өнгөрөх нь олон байдаг юм шиг санагддаг. Тэгэхдээ Robert Greene-ийн хэлснээр 20-оод насандаа ажлыг гололгүй хийж, мөнгөний төлөө зүтгэлгүй өөртөө туршлага хуримтлуулж, тухайн явцдаа өөрийгөө сонсож, дуртай зүйлээ барьж авсан хүмүүс л 30, 40 насандаа дэлхийг эргүүлэх гайхалтай хүмүүс болдог гэж яг голийг нь олоод хэлчихсэн юм шиг санагддаг. Ялангуяа өдийг хүртэл дуртай зүйлээ хийхэд цаг, мөнгөө зарцуулж ирсэн над шиг хүний чихэнд бүр ч сонсголонтой санагдаад байгаа.
Саяхан The Sartorialist блогийн Scott Schumann-ы 2 дахь номыг олж аваад, энэхүү бодол маань улам зөв юм шиг санагдсан. Загварын салбарт л гэхэд Scott Schumann, Tommy Ton гэх мэт шинэ одууд маш хүчтэй орж ирж байна.
Тэгэхдээ муухайгаар хэлэхэд хэдхэн жилийн өмнө тэд хэн ч биш байсан. Юу тэднийг амжилтанд хүргэсэн бэ гэхээр дуртай зүйлдээ үнэнч байж, хэзээ ч би нэг өдөр энэ ажлаараа мөнгө олж од болно гэсэн бодлоор бус ажилдаа үнэнч хандаж байсных л гэж бодож байна. Зурагчин Tommy Ton-ий нэг ярилцлаганд "Би загварын шоунд орох урилгагүй болохоороо гадаа нь зогсоод ирж байгаа хүмүүсийн зургийг авдаг байсан. Тухайн үед камераа ч сайн ажиллуулж чадахгүй дандаа автомат тохируулгаар авдаг байснаа бодоход ичмээр" гэсэн байсан. Тэгэхдээ тэр үедээ нэг өдөр түүнийг style.com өөрийн гудамжны стилийн зурагчнаа болгоно гэж бодоогүй нь ойлгомжтой.
Би юу хэлэх гээд байна вэ гэвэл өнөөдөр чиний ажлыг хүмүүс муухай, тэнэг, күүл биш эсвэл чи хэтэрхий удаан байна, миний хүссэнээр байхгүй байна ч гэдэг юмуу дэмий юм чалчиж байсныг эс тоож, үнэхээр чиний хийж байгаа зүйл чамд таалагдаж байгаа бол бусдын тэнэг үгийг үл тоогоод сонгосон замаараа үнэнч явах юм бол нэг л өдөр энэ бүхэн зөв байсан гэдэг нь батлагдана. Саяхан The Sartorialist блогийн Scott Schumann-ы 2 дахь номыг олж аваад, энэхүү бодол маань улам зөв юм шиг санагдсан. Загварын салбарт л гэхэд Scott Schumann, Tommy Ton гэх мэт шинэ одууд маш хүчтэй орж ирж байна.
Тэгэхдээ муухайгаар хэлэхэд хэдхэн жилийн өмнө тэд хэн ч биш байсан. Юу тэднийг амжилтанд хүргэсэн бэ гэхээр дуртай зүйлдээ үнэнч байж, хэзээ ч би нэг өдөр энэ ажлаараа мөнгө олж од болно гэсэн бодлоор бус ажилдаа үнэнч хандаж байсных л гэж бодож байна. Зурагчин Tommy Ton-ий нэг ярилцлаганд "Би загварын шоунд орох урилгагүй болохоороо гадаа нь зогсоод ирж байгаа хүмүүсийн зургийг авдаг байсан. Тухайн үед камераа ч сайн ажиллуулж чадахгүй дандаа автомат тохируулгаар авдаг байснаа бодоход ичмээр" гэсэн байсан. Тэгэхдээ тэр үедээ нэг өдөр түүнийг style.com өөрийн гудамжны стилийн зурагчнаа болгоно гэж бодоогүй нь ойлгомжтой.
Дээр дурдсан зурагчдын хэн нь ч тусгай сургуульд сураагүй ч өөр өөрийн хэмнэл хэллэгтэй гайхалтай зургууд авдаг. Tommy Ton-оос та нар тухан хүний хэв маяг хэрхэн үйл хөдлөлтэйгээ цогц болж харагдаж байгааг харж болох бол Scott-н зураг арын фон, зогсолт, харц зэргээр нь тухайн агшныг агуулсан, бас өгүүлэмж ихтэй бүтээлийг олж харна.
source: jakandjill.com
Source: thesartorialist.com
No comments:
Post a Comment