new collection

new collection

Feb 22, 2013

Inspiration


Music of the day


Юу гэхэвдээ! Alt-J үнэхээр гоё байна. Сүүлийн 3 долоо хоног үүнээс өөрийг сонсоогүй. Хөгжимд хэлэх ч үг алга. 2012 онд анхны цомгоо гаргасан тэдэнд амжилт хүсье. Амьд тоглолтыг нь заавал үзнээ.


Feb 21, 2013

Interview 1

Урлагийн хүмүүс тэр тусмаа зураачидтай ярилцахад сонирхолтой байдаг учраас энэ удаад та бүхэнд зураач Мөнхтуяаг танилцуулж байна.

Feb 12, 2013

Culture CHANEL /part1/

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг шиг нэг л өдөр Chanel-н үзэсгэлэнг үзэх аз завшаан тохиолдсонд мөн түүнийгээ та нартайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.
Хятад улсийн Гуанжоу хотын дуурийн театрт Culture CHANEL нэртэй үзэсгэлэн нээгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Загвар сонирхдог тухайн салбарт ажилладаг, сурдаг эсвэл Chanel-д дуртай хүн бүр энэ үзэсгэлэнг очиж үзэх хэрэгтэй гэж бодогдсон.
Түүнийг хувцасны түүхэнд агуу том өөрчлөлт гаргасныг нь мэдэхээс биш хүмүүс төдийлэн түүнийг Пикассо, Модиглиани нартай нөхөрлөж Дагилевтай хамтран "Le train bleu" балетийн загварыг гаргаж байсныг мэдэхгүй байх.
Түүний амьдрал тэр чигээрээ шинэ уур амьсгал, байнгын хөдөлгөөн, хайр, мөрөөдөл, шинэ санаагаар дүүрэн байсныг илтгэхээр тухайн үзэсгэлэн breath, move, love, dream, invention гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт үзэсгэлэн "Le train bleu" балетийн санаан дээр нэгдэх бөгөөд үйл явдлын холбоос түүний загварууд, Пикассо болон Модиглианигийн гар зураг, балетийн хэсэг болон түүний амьдралтай холбоотой ховор фото зургууд юм.


Inspiration


Feb 6, 2013

I'm a weirdo

 sketch by The HAND


Үүнийг сонсохоор зүрх базлаад, сэтгэл хөөрөөд, гар минь салгалдаг.
Миний сэтгэл хөөрөл сайн, муу зүйл тохиолдоход нэг бол доод туйлруу, үгүй бол дээд туйлруу явчихдаг. Дундыг барина гэж байдаггүй.
Radiohead – Creep харин намайг 2 туйлаас авчирдаг. Энэ дууг сонсоход надад УЙТГАР ГУНИГ, ШАНАЛАЛ мэдрэгддэг. Би өөдрөг үзэлтэй хүн. Гэхдээ би уйтгар гуниг, шаналалыг энэ дуунаас мэдрэх дуртай.

I’m a weirdo!

I LOVE RADIOHEAD

Inspiration

Саяхан нэг танилынхаа Facebook хуудсандаа оруулсан зургийг хараад таалагдсан болохоор блогийн уншигчиддаа бас үзүүлмээр санагдлаа. Түүнийг Sebаstien гэдэг Францын фото зурагчин. Хэдэн жилийн өмнө фото зургийн аялал хийж яваад Монголд ирэхэд нь танилцаж байсан. Түүний зургийн бодит амьдрал дээрх агшнуудыг их гоё өнцгөөр авсан нь таалагддаг.
Надад яагаад ч юм жирийн хүмүүс мөртлөө манай моделуудаас илүү сэтгэл хөдлөл гаргасан нь сонирхолтой байдаг.