new collection

new collection

Nov 28, 2012

Happy Victims

За нэгэнт өөрийгөө загварын золиослогч болгогчдын талаар ярьж эхэлсэн болохоор цааш нь жоохон ярьчихъя гэж бодлоо. Саяхан авсан номоо уншиж байгаад нэг сонин юм олж мэдлээ. Инээдтэй ч юм шиг өрөвдөлтэй ч юм шиг эсвэл дизайнерийн хувьд бахархмаар ч юм шиг яг ямар рeакц үзүүлэхээ мэдэхгүй л боллоо.
Японы зурагчин Киойчи Цузуки "Happy Victims" гэдэг цуврал фото зургийн ажлыг 1993 оноос эхэлсэн юм байна. Түүний зургийн гол баатрууд нь бага орлоготой жижигхэн дөрвөлжин манай хуучны угсармал байрний гал тогооний өрөө шиг өрөөнд амьдардаг ч олсон бүх мөнгөөрөө үнэтэй дизайнерийн хувцас акссесуар, гоо сайхны хэрэглэлийг цуглуулж тэрэн дундаа амьдардаг ихэнхдээ ганц бие залуу хүмүүс. Тэдэнд хоол хийх газар мөн хэрэгцээ шаардлага байхгүй, учир нь үнэтэй хувцасанд толбо болон хоолны үнэр шингэх аюултай. Нэг залуу бүр ус ч гэртээ уудаггүй, хэрвээ ам нь цангавал ойролцоох хүнсний дэлгүүрт ороод тэндээ усаа уучихаад гэртээ ирдэг байх юм.
Олсон бүх мөнгөөрөө ном аваад номон дундаа сууж байгаа хүнийг бид их оюунлаг хүн юм гэж бодно. Харин олсноороо бүгдэнгээр нь хувцас аваад тэрэн дундаа сууж байгаа хүнийг өвчтэй тэнэг гэж бодно, тэгэхдээ эцсийн үр дүн нь авсан юмнаасаа таашаал авч байгаа болохоор хоёулаа л адилхан нөхцөл тиймдээ ч тэр зургуудаа "аз жаргалтай золиос" гэж нэрлэсэн байх.

Cucci victim 
 Hermes-н өвчтөн. Энэ залуу Hermes-н цүнхний бариулаа гарийн хөлс болгохгүйн тулд Hermes алчуураар бариулийг нь жийрэглэж барьж явдаг юм байна
       Anna Sui victim
Martin Margiela victim
Helmut Lang victim

No comments:

Post a Comment