new collection

new collection

Nov 29, 2012

Style vs Fashion

Энэ артикл их таалагдаад чадахаараа орчууллаа. Их л сонирхолтой бас гоё оновчтой үгээр бичиж.

Дизайнерууд хормойн уртыг тогтоодог уу гэсэн асуултанд аугаа Дайан Врийланд “зөвхөн түүнийг нь дагадаг тохиолдолд, тийм” гэж хэлснээрээ загварын ертөнц дэх заагийг илчилсэн. Стиль бол чи өөрөө болон чиний өөртэйгээ холбогдох харилцан хамаарал. Загвар хувцасыг илэрхийлдэг бол стиль хувцасыг өмсөгчийг илэрхийлдэг. Энэ 2 зүйлийг ялгах өөр тодорхойлолт байхгүй байх.

Зах зээл өргөжихийн хирээр худалдан авалт ихсэж, үүний үр дүнд стиль хэдэн арван жил моодноос гараад байсан. Стиль гэдэг зүйл зориг, бүтээлч зан хоёрыг шаарддаг бол загвар зээлийн карт шаарддаг.

Стиль загвараас хувь дээгүүр оршдог. Энэ бол өөрийгөө хувь хүн талаас нь өөрийнхөөрөө өвөрмөцөөр илэрхийлэх арга. Энэ бол мэдрэмж, оюун ухаан, төрөлх чанарын нэгдэл ертөнцийн бусад бодит зүйлсээр баяжигдаж гардаг өвөрмөц зохицол. Энэ бол хүн жинхнээсээ загварлаг харагдахыг хүсэхдээ хийдэг зүйл (тэгэхдээ өөрийгөө зөвхөн үнэтэй логогоор булаагүй тохиолдолд).

Хувцаслах болгондоо бид өөрсдийгөө шинээр нээж байдаг. Бидний хувцасны шүүгээ бол бидний үзэгдэх үгийн сан. Стиль бол бидний ярих хэв маяг, өөр өөрсдийн маань зохиосон яруу найраг.

Чи өөрийгөө олж мэдээгүй байж стильтэй байна гэж байхгүй. Яг л бусад мэдлэгийн адил стилийг хүн баяжуулж шинэчилж баталж байдаг.

Хүн бүр өөрөөрөө байж өөрөөрөө харагдаж илэрхийлэгдэхийг хүсдэг. Үүнийг бодит болгоход стиль чиний тусгал болж зан чанар, хувь хүний төлөөлөл болдог, харин ингэж чадахгүй бол театрийн хувцаснаас өөрцгүй.

Стиль загварын нэг хэсэг. Маш их хувцастай ч ширхэг ч стиль илэрхийлэхгүй байж болдог бол цөөн хэдэн хувцасаар маш их стилийг илэрхийлж болдог.

Коко Шанель стильд хувьсгал хийсэн тэгэхдээ эсрэг тал руу нь. Тэр ихэнх зүйлсийг тайчиж хаяулаад, бидний өнөөдрийн хэмжээний ойлголтонд аваачсан. Хувцасыг энгийн болгож, бүх хэлбэр шугамыг тодорхой болгож, биед эвтэйхэн бас сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой болгосноор хувцасанд өмссөн хүнийхээ тусламжтайгаар амилах боломжийг олгожээ. Жолооны бээлий, нүдний шил, сафари хүрэм зэрэг цөөхөн хэдэн загварын хуулийг тогтоодог зүйлс оршиж хэзээд л стилиний байж чаддаг. Бүгдээрээ л үйл хөдлөл, үйлдэл, догдлолыг илэрхийлж байдгаас нэг дороо суухыг илэрхийлдэггүй. Коко Шанель эдгээрийг зохиогоогүй ч үүсэн бий болох замыг нь зааж өгсөн.

Эцэст нь стиль бол нүдэнд харагддаг өөдрөг үзэл. Стильтэй байснаараа чи өөрөө сонирхолтой хүн, дэлхий ертөнц бол сонирхолтой газар, амьдрал бол чармайлт зүтгэл гаргахуйц үнэтэй зүйл гэдгийг илэрхийлдэг. Жинхнээсээ стильтэй байна гэдэг нийгэмд хариуцлагатай байна гэсэн үг.


No comments:

Post a Comment