new collection

new collection

Nov 27, 2012

I love Alber Elbaz



Өнөөдөр өөрийн дуртай дизайнеруудын нэг, одоо Францын Лонвоон загварын ордны арт директор Албер Элбазын нэг гоё ярилцлагыг хуваалцъя гэж бодлоо. Үүнийг сонсох бүрт надад өөрийнхөөрөө байх, ертөнцийг мэйнстрим биш өөр өнцгөөр харах цаг ирсэн гэж бодогддог. Заримдаа надад түүн шиг нүдний шил зүүж том бантик зангидах их гоё санагддаг. Үүнийг уншиж дуусаад би охидыг эмэгтэй болж төрснөөрөө бахархаж, дэлхий дээр гоо сайхны стандарт байдаггүйг ойлгож өөрөөсөө хайхаа больж, бас секси гэдэг үгийг нэг их хэрэглэхээ болино байх гэж бодож байна. "Өнөө үед эмэгтэй хүн байх их хэцүү гэж боддог. Яагаад гэвэл тэд үргэлж төгс байх хэрэгтэй болсон. Тэд төгс ээж, төгс охин, төгс эхнэр, үргэлж төгс харагддаг, ажил дээрээ төгс байх гээд л. Одоогийн эмэгтэйчүүдийг би хараад үнэхээр бахархдаг, гайхмаар..."
Хэрвээ би Холивуудын продюсер байсан бол одоогийн Жэймс Бонд Жэйн Бонд байх байсан гэж дандаа ярьдаг.
 Намайг 5 настай байхад ээж маань миний багш дээр очоод хүү маань дандаа эмэгтэй хүн зурах юм. Би яасан нь дээр вэ гэж асуухад багш ээжээс та тэгээд юу зуруулмаар байгаа юм гэсэн. Тэр үед бид Израильд амьдарч байсан болохоор ээж маань мэдэхгүй ээ танк, цэргүүд, эрэгтэй хүн, машин ч юмуу гэхэд багш тэр хүссэн юмаа л хийг, тэгээд юу болохыг харцгаая гэсэн. Ээж маань багшийн хэлснээр хийсэн, тэгээд өнөөдөр би энэ байна.
Би 25-тайдаа анх Нью-Йоркид ирэхдээ 2 том чемодантай, сургуулиа төгсөөд анх удаа гэрээсээ хол явж үзэж байгаа нь тэр байсан. Гэрийнхэн, найз нараа орхиод маш их ганцаардаж, бас англиар ярьж чаддаггүй байсан болохоор Америк орон ямар вэ гэдгийг тэр үед их сайн ойлгосон. Учир нь би гэдэг, хаа хамаагүй нэг хүн гэнэт гарч ирээд Жеффри Бийн-д ажилд орсон. Энэ бол гайхамшиг. Орой нь хямдхан Хятад хоолны газар найзтайгаа хооллонгоо би  Жеффри Бийн-д ажилд орсон гэж хэлэнгээ хүн сонссон болов уу гэж 2 тийшээ харахад хэн ч байгаагүйг санадаг юм. Жеффри Бийн намайг хувцас зурахдаа зургийн урд тал, ар тал 2-н дунд хүний бие байдаг гэдгийг ойлгуулж бас сургасан. Тэгэхдээ юу юунаас илүү тэр намайг өөрийнхөөрөө байхыг заасан. Фэшн гэдэг бол тэр чигээрээ өөрөөрөө байх учраас энэ их чухал зүйл байсан. Үүнд хийсвэрлэл бодит зүйл болж, мөн бодит зүйлс хэрхэн хийсвэр болж болдгийг мэдсэн. Яагаад гэвэл бидний одоо хийж байгаа юм маань 499 –н юбка 755-н пиджак биш. Энэ бол эмэгтэйчүүдэд өөрөөрөө бахархаж сайхан харагдаж түүнийгээ мэдрэх, өөрийн хүсээгүй хэн нэгэн болж хувирсан ч өөрийнхөөрөө байх мөрөөдлийг худалддаг.
Би секси хувцас хийдэг үү, үгүй юу гэдгээ мэддэггүй, учир нь би секси гэдэг үгний тодорхойлолтыг мэддэггүй. Би гоо сайхны тодорхойлолтыг ч мэдэхгүй. Учир нь үрчлээ надад сайхан харагддаг, энэ бол амьдралын илэрхийлэл. Би ботокс-д дургүй, харин зарим хүнд ботокс хийлгэх үнэхээр сайхан зүйл байх.


Сүүлийн үед дизайны салбарууд, компьютер, архитектор, машин зэрэгт смарт дизайн гэж их ярих болж харин фэшн гламур, секси гэдэг юман дээр гацчихсан. Хэрвээ бид фэшн дээр багахан ухаалаг байдлыг нэмчихвэл их оюунлаг болох юм шиг санагддаг.
Өнгө их сэтгэл хөдөлгөдөг. Өнгө бүрийг өмсөх өөр өөр шалтгаан байдаг. Яагаад өнөөдөр улаан даашинз, маргааш цагааныг, харин нөгөөдөр цагдаа эмэгтэй шиг цайвар шаргалыг бортой өмсдөг нь бүгд учиртай. Хөгжим бас надад их нөлөөлдөг. Хэрвээ би рок хөгжим сонсоод ажиллавал арьсан хувцас бодож, харин Бах юмуу Бетховен сонсвол ямар нэг ягаан зүйл бодож эхэлдэг. Тийм болохоор ихэнхдээ би хөгжимгүйгээр ажилладаг".





No comments:

Post a Comment