new collection

new collection

Nov 29, 2012

Нөмөрч буй арьсандаа сэтгэл хангалуун байх


Үүнийг би байж байгаад л нэг санадаг. Тэгээд энэ бодол хуримтлагдсаар байгаад дээд цэгтээ хүрлээ. Эргэн тойрны маань бүх эмэгтэйчүүд, охид өөртөө ямар нэг байдлаар сэтгэл хангалуун биш байдаг (цагтаа би мөн тэд нарын нэг байсан). Миний төгс гэж боддог хүн өөрөөсөө дор хаяж 4-н засч залруулах шаардлагатай эрхтнийг юу ч бодолгүй тоочиж байх юм. Би урьд нь Албер Элбазын нэг ярилцлагыг нийтэлж байсан. Тэрэн дээр тэр хэлэхдээ би секси гэдэг үгний утгийг мэдэхгүй, гоо сайхны стандарт гэж юу байдгийг мэдэхгүй гэсэн байсан. Үнэхээр яг бодоод үзэхээр хэн ер нь ямар новшийн стандартаа тархиныхаа аль хэсэгт бодож ямар мэдрэмжээрээ харсныгаа хэлж, тэрийг нь эргэн тойрны маань мянга мянган хүмүүс дагаж мөнгөтэй бол өөрийгөө пластик хирургт даатгахад бэлэн болгож чадаж байнаа. Тэд биеийг чинь огтолж, цүүцдэж хаа хамаагүй гадны биетыг зарим газарт чинь чихээд чамайг өөр хэн нэгэн болгож хаях сайхан гэж үү?
Дизайнер Карл Лагерфильд бас л би стандарт гоо сайханд дургүй, гаж өвөрмөц зүйлгүйгээр гоо сайхан гэж байхгүй гэж хэлсэн байдаг. Мөнхийн залуу нэг ч үрчлээгүй, цасан цагаан, зорсон юм шиг биетэй эмэгтэйгээр Монгол улс дүүрвэл тэр дунд би л хувьдаа арай өөр хэн нэгнийг харвал нүд маань сэргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрүүл саруул бодож сэтгэх сурах чадвартай төрчихөөд зөвхөн гадаад байдалдаа гутарч явна гэдэг сэтгэцийн нэг төрлийн эмгэг. Илүүдэл жингийхээ грамм болгонд нэг ном унш гэдэг үгийг нэг кинон дээрээс сонсож, бас их таалагдаж байсан. Заримдаа үнэхээр бүтэшгүй зүйлийг мөрөөдөж өөрийгөө голж мохоож суухаар өөрийн чадах хийх боломжтой зүйлдээ тэр хайран сайхан цагийг зориулж чадвал магадгүй бид хэдэн ч шинэ хэл сурч, мэдлэгийн хүрээ,  ертөнцийг үзэх үзэл маань өөр түвшинд очих байх.


No comments:

Post a Comment