new collection

new collection

Nov 29, 2012

My "ONLY ONE" clutch







Clutch буюу оосоргүй гар цүнх дэлгэрээд нилээн хэдэн улирал өнгөрчихлөө. Монголд хэзээ боломжийн үнээр орж ирэх бол гэж хүлээж суулгуй юун төлөө Монголчууд бид уран билээ бас цорын ганц зүйлсийг өөртөө боломжийн үнээр хийлгэж тансаглах боломж бидэнд л хамгийн их байдгийг ашиглахаар шийдлээ.

Бараг 5 жилийн өмнө нэг гадны (ингэж онцолсны учир нь тэд бидний анзаардаггүй сайхан зүйлсийг заримдаа биднээс илүү их олж хардаг) найз маань явахдаа надад казак ширмэл аравчний хэсгийг үлдээж байсныг нь юу хийхээ мэдэхгүй хадгалж байсныгаа би гэнэт саналаа. Өвлөөс хойш барихыг маш их хүсч байсан цүнхээ бас их оригинал цор ганц өөрийн санаагаараа би Монголын хамгийн сайн цүнх хийдэг үйлдвэрт захиалсан. "Only one" гэхээр хүмүүс сайн мэдэхгүй ч байж магадгүй тэгэхдээ энэ үйлдвэр (аль улсынхыг нь санахгүй байна) Elle сэтгүүл дээр хийсэн цүнхээрээ өөрсдийн ярилцлагын хамт гарч байсан. Үнэхээр бахархмаар бүтээлч мэргэжлийн хүмүүс энэ газар ажилладаг.

Хийлгэсэн цүнхээ хараад надад үнэхээр гоё санагдаж "Хүмүүсээ одоо хулхи брэндийн цүнх барихаа больёо, оригинал байцгааж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжие" гэсэн уриалга гаргамаар санагдлаа.

No comments:

Post a Comment