Энэ төслийг хийх санаа анх би фэйсбүүк дээрх өөрийнхөө зургуудийг хараад төрсөн юм. Яагаад ч юм би их эрэгтэйлэг хайш яайш яавал яачий гэсэн байдалтай хувцасладгаа анзаарсан. Тэгээд яагаад бусад хүмүүс шиг өөрийнхөө арай өөр талыг би нээж болдоггүй юм бэ гэж бодогдсон. Учир нь нэгэнт эмэгтэй болж төрсөн бол бид бүгдэд эмэгтэйлэг, эмзэг бас үзэсгэлэнтэй тал байдаг харин хүн тэрийгээ хэр их тордож хэр ихээр үзүүлэхийг хүсдэг вэ гэдгээс олон зүйл хамаардаг юм шиг санагдсан. Өсгийтэй гутал миний хувьд хаалттай сэдэв байсан бол сүүлийн нэг сард би албаар өөрийн гутлын түүхэнд хэзээ ч байгаагүй өндөртэй гутал авч түүн дээр алхаж сурахыг өөрөөсөө шаардаж, үр дүн нь ч сайн байгаа. Өсгийтэй гутал өмсөхийн сайхан зүйл нь чи тэгшхэн цэх осанкатай болж, бас өөртөө илүү итгэлтэй болдог болохыг мэдэрсэн. Хэзээ ч миний хийх эсвэл өмсөх зүйл биш гэж өөрийгөө боксонд оруулах бас их буруу зүйл гэдгийг их сайн ойлголоо. Хүн амьд байх хугацаандаа аливаа зүйлийг туршиж хийж буй үйлдэл түүний үр дүнгээс нь таашаал авч байх хэрэгтэй юм байна.
Бас хүнийг хараад сайн мэдэхгүйгээр шууд энэ тийм гэж үнэлэлт дүгнэлт өгөх нь маш буруу гэдгийг би энэ жижиг туршилтаасаа харсан, том хайш яайш юм өмсдөг бол тэр маш эрэгтэйлэг эсвэл мэдрэмжгүй өөрийгөө зөнд нь хаясан хүн гэж боддог бол, эсвэл чи тийм имижийг хүмүүст өгсөн бол энэ буруу гэдгийг заримдаа баталж байгаарай гэж хэлмээр байна.
Girls ,keep exploring yourselves and sometimes show it a little off!
No comments:
Post a Comment