new collection

new collection

Nov 29, 2012

Colour and rule



Сүүлийн үед хүмүүсийн яриа бас зарим нэг фактуудаас үүдээд би бодсон зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Бүр бага байхаас л хааяа зурагтаар загварын нэвтрүүлэг гарахаар өнгөний зохицлын талаар ярьж, аль аль өнгө хоорондоо зохидог вэ гэж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг байсан.
Арван жилд зургийн багш маань улаан ногоон хоер бол хэзээ ч хоорондоо зохидогүй өнгө шүү гэж хэлж байсныг сайн санаж байна. Бас дуучин Ариунаа улаан цамц цэнхэр өмд өмсөж зурагтаар гарсан хувцасныхаа өнгийг зохицуулдаггүй мэдрэмжгүй гэж шүүмжлүүлж байсан.  
Мэдээллийн хэргэсэл мэдээллийг хүмүүст багаас нь иймэрхүү байдлаар өгч нэг хайрцганд оруулснаар хүмүүс өөрсдөө шинэ зүйл туршихаас айж багаасаа цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн нэг хэвээр ихэнхдээ хувцасладаг болсон байх магадлалтай.
Та нар анзаарвал толгойноосоо хөл хүртлээ нэг өнгө өмссөн эсвэл хар саарал хүмүүсийг олон харна. Бид нар яагаад ч юм өнгөнөөс их айдаг, тэгээд неутрал хувцас ихэнхдээ цуглуулдаг учир нь ийм өнгө ихэнхдээ аюулгүй чамайг онцгойруулахгүй хоорондоо нээх зовлонгүй зохицдог.
Харин сүүлийн хэдэн жилд зарим дизайнерын коллекц, сэтгүүлийн эдиториал, блогерууд болон street fashion-д бид нарын болохгүй гэж боддог өнгөнүүдийг хооронд нь хослуулж заримдаа бүр хэд хэдээр нь аймшиггүйгээр нийлүүлж өмсдөг болоод байгаа ба гоё харагдаад байна шд. Улбар шар ягаан хоёр төсөөлөхөд аймар санагддаг байсан үе саяхан байх. Гэвч энэ 2 өнгө сайхан зохицол болоод удаж байна.
Өнгө сэтгэлзүйтэй холбоотой байх, тэгэхдээ өөртөө шинэ туршилт хийж авахаас айдаг өнгийн зүйлээ багаас нь эхэлж худалдаж аваад толиний өмнө янз янзаар өмсөж үзвэл бас нэг талаараа fun байх, жишээ нь ягааныг улбар шартай, улаан ногоон хоёрыг гэх мэт
Дүрмийг зөрчих гэж бий болгодог гэж зарим талаараа үнэн?










No comments:

Post a Comment