Nov 29, 2012
Нөмөрч буй арьсандаа сэтгэл хангалуун байх
Үүнийг би байж байгаад л нэг санадаг. Тэгээд энэ бодол хуримтлагдсаар байгаад дээд цэгтээ хүрлээ. Эргэн тойрны маань бүх эмэгтэйчүүд, охид өөртөө ямар нэг байдлаар сэтгэл хангалуун биш байдаг (цагтаа би мөн тэд нарын нэг байсан). Миний төгс гэж боддог хүн өөрөөсөө дор хаяж 4-н засч залруулах шаардлагатай эрхтнийг юу ч бодолгүй тоочиж байх юм. Би урьд нь Албер Элбазын нэг ярилцлагыг нийтэлж байсан. Тэрэн дээр тэр хэлэхдээ би секси гэдэг үгний утгийг мэдэхгүй, гоо сайхны стандарт гэж юу байдгийг мэдэхгүй гэсэн байсан. Үнэхээр яг бодоод үзэхээр хэн ер нь ямар новшийн стандартаа тархиныхаа аль хэсэгт бодож ямар мэдрэмжээрээ харсныгаа хэлж, тэрийг нь эргэн тойрны маань мянга мянган хүмүүс дагаж мөнгөтэй бол өөрийгөө пластик хирургт даатгахад бэлэн болгож чадаж байнаа. Тэд биеийг чинь огтолж, цүүцдэж хаа хамаагүй гадны биетыг зарим газарт чинь чихээд чамайг өөр хэн нэгэн болгож хаях сайхан гэж үү?
Дизайнер Карл Лагерфильд бас л би стандарт гоо сайханд дургүй, гаж өвөрмөц зүйлгүйгээр гоо сайхан гэж байхгүй гэж хэлсэн байдаг. Мөнхийн залуу нэг ч үрчлээгүй, цасан цагаан, зорсон юм шиг биетэй эмэгтэйгээр Монгол улс дүүрвэл тэр дунд би л хувьдаа арай өөр хэн нэгнийг харвал нүд маань сэргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрүүл саруул бодож сэтгэх сурах чадвартай төрчихөөд зөвхөн гадаад байдалдаа гутарч явна гэдэг сэтгэцийн нэг төрлийн эмгэг. Илүүдэл жингийхээ грамм болгонд нэг ном унш гэдэг үгийг нэг кинон дээрээс сонсож, бас их таалагдаж байсан. Заримдаа үнэхээр бүтэшгүй зүйлийг мөрөөдөж өөрийгөө голж мохоож суухаар өөрийн чадах хийх боломжтой зүйлдээ тэр хайран сайхан цагийг зориулж чадвал магадгүй бид хэдэн ч шинэ хэл сурч, мэдлэгийн хүрээ, ертөнцийг үзэх үзэл маань өөр түвшинд очих байх.
Style vs Fashion
Энэ артикл их таалагдаад чадахаараа орчууллаа. Их л сонирхолтой бас гоё оновчтой үгээр бичиж.
Дизайнерууд хормойн уртыг тогтоодог уу гэсэн асуултанд аугаа Дайан Врийланд “зөвхөн түүнийг нь дагадаг тохиолдолд, тийм” гэж хэлснээрээ загварын ертөнц дэх заагийг илчилсэн. Стиль бол чи өөрөө болон чиний өөртэйгээ холбогдох харилцан хамаарал. Загвар хувцасыг илэрхийлдэг бол стиль хувцасыг өмсөгчийг илэрхийлдэг. Энэ 2 зүйлийг ялгах өөр тодорхойлолт байхгүй байх.
Зах зээл өргөжихийн хирээр худалдан авалт ихсэж, үүний үр дүнд стиль хэдэн арван жил моодноос гараад байсан. Стиль гэдэг зүйл зориг, бүтээлч зан хоёрыг шаарддаг бол загвар зээлийн карт шаарддаг.
Стиль загвараас хувь дээгүүр оршдог. Энэ бол өөрийгөө хувь хүн талаас нь өөрийнхөөрөө өвөрмөцөөр илэрхийлэх арга. Энэ бол мэдрэмж, оюун ухаан, төрөлх чанарын нэгдэл ертөнцийн бусад бодит зүйлсээр баяжигдаж гардаг өвөрмөц зохицол. Энэ бол хүн жинхнээсээ загварлаг харагдахыг хүсэхдээ хийдэг зүйл (тэгэхдээ өөрийгөө зөвхөн үнэтэй логогоор булаагүй тохиолдолд).
Хувцаслах болгондоо бид өөрсдийгөө шинээр нээж байдаг. Бидний хувцасны шүүгээ бол бидний үзэгдэх үгийн сан. Стиль бол бидний ярих хэв маяг, өөр өөрсдийн маань зохиосон яруу найраг.
Чи өөрийгөө олж мэдээгүй байж стильтэй байна гэж байхгүй. Яг л бусад мэдлэгийн адил стилийг хүн баяжуулж шинэчилж баталж байдаг.
Хүн бүр өөрөөрөө байж өөрөөрөө харагдаж илэрхийлэгдэхийг хүсдэг. Үүнийг бодит болгоход стиль чиний тусгал болж зан чанар, хувь хүний төлөөлөл болдог, харин ингэж чадахгүй бол театрийн хувцаснаас өөрцгүй.
Стиль загварын нэг хэсэг. Маш их хувцастай ч ширхэг ч стиль илэрхийлэхгүй байж болдог бол цөөн хэдэн хувцасаар маш их стилийг илэрхийлж болдог.
Коко Шанель стильд хувьсгал хийсэн тэгэхдээ эсрэг тал руу нь. Тэр ихэнх зүйлсийг тайчиж хаяулаад, бидний өнөөдрийн хэмжээний ойлголтонд аваачсан. Хувцасыг энгийн болгож, бүх хэлбэр шугамыг тодорхой болгож, биед эвтэйхэн бас сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжтой болгосноор хувцасанд өмссөн хүнийхээ тусламжтайгаар амилах боломжийг олгожээ. Жолооны бээлий, нүдний шил, сафари хүрэм зэрэг цөөхөн хэдэн загварын хуулийг тогтоодог зүйлс оршиж хэзээд л стилиний байж чаддаг. Бүгдээрээ л үйл хөдлөл, үйлдэл, догдлолыг илэрхийлж байдгаас нэг дороо суухыг илэрхийлдэггүй. Коко Шанель эдгээрийг зохиогоогүй ч үүсэн бий болох замыг нь зааж өгсөн.
Эцэст нь стиль бол нүдэнд харагддаг өөдрөг үзэл. Стильтэй байснаараа чи өөрөө сонирхолтой хүн, дэлхий ертөнц бол сонирхолтой газар, амьдрал бол чармайлт зүтгэл гаргахуйц үнэтэй зүйл гэдгийг илэрхийлдэг. Жинхнээсээ стильтэй байна гэдэг нийгэмд хариуцлагатай байна гэсэн үг.

the HAND team and Niislel Guide
Манай блог Niislel Guide сэтгүүлийн 7 сарын дугаарт трэнд сэдэв дээр хамтран ажиллаа. Бид аялалын таван өөр дүр төрх гаргасан байгааг та бүхэн гадуур дөнгөж өнөөдөр тараагдаад буй сэтгүүлээс үзэхийн зэрэгцээ өшөө аялалын олон хэрэгтэй мэдээллүүдтэй хамтатган үзэж уншаарай. Та бүхэн энэ зуныг хэзээ ч мартагдахааргүй зугаатай, хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсье.
the HAND team
Манай баг нилээн хэдэн project дээр ажилласны дараа Personal Photo Shooting хийсэн анхны ажлаа та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэнт бүсгүй манай анхны захиалагч бөгөөд бидэнтэй хамтран ажилласанд бид чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Түүний төрсөн өдөрт зориулж манай creative баг энэ бүтээлээ хийсэн билээ.
Nov 28, 2012
Mongol Shuudan in London Fashion Week
Гарчиг уншаад гайхаж байна уу? London Fashion Week эхлээд ид явж байна. Fashion Week-үүдээс London FW-д би илүү дуртай. Яагаад гэвэл тэд үргэлж шинэлэг зүйлүүдийг гаргаж байдаг. Энэ удаад ч урд урьдынх шиг олон сонирхолтой загваруудыг танилцуулж байна. Түүний нэг нь дизайнер Mary Katrantzou шуудангийн маркнуудаас санаа авч загвараа бүтээжээ. Үүнд Монгол шуудангийн маркнуудын зургийг хээ болгон оруулсан хэд хэдэн загваруудыг та нар харж байна. Гайхалтай гэхээс өөр юу гэхэв.
Өнөөдөр бас нэг зүйл олж үзсэн. Юу гэхээр Монгол гэрийг маань гадны хэдэн нөхөд контэйнер контэйнерээр нь гаргаж худалдаалж байх юмаа. Тэд Groovy Yurts гэсэн retailing company байгуулаад манай гэрүүдийг USA and Canada улсын хөдөөгүүр түгээж нийлүүлж байна. Хамгийн гоё нь тэд нутагтаа бариад амьдарч байнаа. www.groovyyurts.com гээд ороод үзээрэй. Үнэхээр сонирхолтой. Тэд бидний хийхгүй байгаа зүйлийг олж, харж, хийсээр.
Shanghai
Саяхан ажлаар Шанхай яваад ирлээ. Миний хувьд очиж үзээгүй хот учраас үзэх харах юм ихтэй гоё хот байлаа. Эртнээс порт хот байсан учраас европын болон дорнийн соёлтой, ер нь бол европ азийг нэг дор харж болно.
Prejudice or the Feminine side of me
Happy Victims
За нэгэнт өөрийгөө загварын золиослогч болгогчдын талаар ярьж эхэлсэн болохоор цааш нь жоохон ярьчихъя гэж бодлоо. Саяхан авсан номоо уншиж байгаад нэг сонин юм олж мэдлээ. Инээдтэй ч юм шиг өрөвдөлтэй ч юм шиг эсвэл дизайнерийн хувьд бахархмаар ч юм шиг яг ямар рeакц үзүүлэхээ мэдэхгүй л боллоо.
I have a dream
Энэ зургийг саяхан нэг Америк найз маань явуулсан юм. Миний бодлоор түүнийг жинхэнэ галзуу гэж хэлэх байх. Тэгэхдээ эерэг талаараа галзуу. Тэр өөрийгөө олохын тулд буурай хөгжилтэй орнуудаар хамгийн осолтой аялалыг хийхийн зэрэгцээ сурах бололцоогүй хүүхдүүдэд англи хэлний хичээл зааж хүмүүнлэгийн ажил хийдэг байсан ба Монголд хүүхдийн хориход англи хэлний багш хийхээр явж байхад нь би анх танилцсан. Түүнээс хойш би түүнтэй сайн найзууд болцгоосон. Тэр 2 жилийн өмнө нутагтаа очоод нийгмийн халамжийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад одоо дэлхийн халуун цэгүүдийн нэг рүү нь очиж ажиллахаар төлөвлөж байгаа гэсэн.
Би яагаад үүнийг бичих болсон бэ гэвэл хүн бүр түүн шиг мөрөөдөлтэй байж мөрөөдөлдөө хүрэх зоригтой байгаасай гэсэндээ юм (Үүнийг би өөртөө бас хэлж байгаа).
Хэрвээ чамд мөрөөдөл байгаа бол мөрөөдөл чинь чиний муу зүйлсийг ялна.
Dries is God
Өглөө ямар гоё эхэлж байнаа. Миний хүсэн хүлээж байсан дизaинерийн шоу гарсан байна. Dries van Noten хэзээ ч миний хүлээлтийг хөсөрдүүлж байгаагүй. Энэ удаад ч тэр чаджээ.Минийхаар Dries хэт хичээлгүйгээр гайхалтай харагдаж болох төгс загваруудийг бүтээгч. Хичээлтгүй төгс харагдах гэдэг хэн болгоний чадах зүйл биш магадгүй зөвхөн мастерууд хийдэг байх даа.
Түүний энэ удаагийн коллекц Курт Кобайн болон гранж урсгалийн үеээс сэдэв авчээ.
Намайг солиотой гэж бодсон ч болно би тэхдээ яг одоо уйлмаар байна.
Bravo Dries!!!
Nov 27, 2012
I love Alber Elbaz
Өнөөдөр өөрийн дуртай дизайнеруудын нэг, одоо Францын Лонвоон загварын ордны арт директор Албер Элбазын нэг гоё ярилцлагыг хуваалцъя гэж бодлоо. Үүнийг сонсох бүрт надад өөрийнхөөрөө байх, ертөнцийг мэйнстрим биш өөр өнцгөөр харах цаг ирсэн гэж бодогддог. Заримдаа надад түүн шиг нүдний шил зүүж том бантик зангидах их гоё санагддаг. Үүнийг уншиж дуусаад би охидыг эмэгтэй болж төрснөөрөө бахархаж, дэлхий дээр гоо сайхны стандарт байдаггүйг ойлгож өөрөөсөө хайхаа больж, бас секси гэдэг үгийг нэг их хэрэглэхээ болино байх гэж бодож байна.
Subscribe to:
Posts (Atom)